profile

Шинжлэх ухаанд суурилсан энгийн фитнес

Фитнесстэй холбоотой бүх хэрэгтэй мэдээллийг нэг дороос! 💪 Булчин нэмэх, өөх хасах, бэлтгэл, хооллолт, нэмэлт тэжээл болон эрүүл амьдралын хэв маягийн талаар шинжлэх ухаанд суурилсан, энгийн ойлгомжтой зөвлөгөөг имэйлээрээ тогтмол аваарай.

Featured Post

Өөх хасаж байгаа үед Креатин хэрэглэх нь зөв үү? 🤔

Сайн байна уу, Reader! Өнөөдөр Тантай креатины талаар хүмүүсийн хамгийн их асуудаг нэг асуултыг ярилцъя. Өөх хасаж байгаа үед Креатин хэрэглэх хэрэгтэй юу? Ихэнх хүмүүс креатиныг булчин нэмэх, хүчтэй болох, булчингаа илүү том харагдуулах зорилгоор хэрэглэдэг нэмэлт тэжээл гэдгээр нь мэддэг. Тийм ч учраас өөх хасаж байгаа хүмүүс креатин хэрэглэхээс зайлсхийх нь бий. Яагаад гэвэл креатин жин нэмэгдүүлдэг шүү дээ. Гэхдээ энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. 💧 1. Креатин жин нэмэгдүүлдэг ч энэ...

Сайн байна уу, Reader! Фитнест очоод хүнд бэлтгэл хийж, хөлсөө гаргаж, булчингаа ядраах нь мэдээж чухал. Гэхдээ хүнд бэлтгэл хийж байна гэдэг нь заавал ахиц гаргаж байна гэсэн үг биш. Та долоо хоног бүр фитнест 4–5 удаа явдаг байж болно. Гэхдээ хэдэн сарын дараа хүч, булчингийн өсөлт тань бараг өөрчлөгдөөгүй байх тохиолдол бий. Яагаад? Учир нь олон хүн фитнест очоод тухайн өдөр ямар дасгал хийхээ шийдэж, санаж байгаа жингээрээ хэдэн давталт хийгээд л гардаг. Өмнөх долоо хоногт хэдэн кг...

Сайн байна уу, Reader! Ихэнх хүмүүс фитнесээр хичээллэж, биеийн галбираа өөрчлөхийн тулд илүү их мотиваци хэрэгтэй гэж боддог. “Нэг л сайн мотивацитай болчихвол бэлтгэлээ тогтмол хийж, хооллолтоо цэгцлээд, энэ удаа үр дүнд хүрнэ дээ.” Гэвч мотиваци бол түр зуурын мэдрэмж. Эхний 1–2 долоо хоног бүх зүйл сайхан явна. Харин хэсэг хугацааны дараа тэр хүсэл эрмэлзэл аажмаар буурдаг. Тэгээд бидэнд нэг түгээмэл зөвлөгөө өгдөг: “Мотиваци хэрэггүй. Чамд сахилга бат хэрэгтэй.” Мэдээж сахилга бат чухал....

Сайн байна уу, Reader! Фитнесээр хичээллэж эхлэхэд хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаануудын нэг бол: “Илүү их бэлтгэл хийх тусам илүү хурдан үр дүн гарна” гэж бодох. Тэгээд 7 хоногт 6–7 удаа фитнес орно. Нэг орохоороо 2 цаг бэлтгэл хийнэ. Нэг дасгалаас 4–5 сет, 15–20 давталт хийнэ. Дасгал их байх тусам, хөлс их гарах тусам, бие их ядрах тусам сайн бэлтгэл хийлээ гэж бодно. Гэхдээ булчин өсгөхөд их хийхээс илүү зөв хэмжээгээр, чанартай хийх нь чухал. Бэлтгэл бол булчин өсөх дохиог өгдөг...

Сайн байна уу, Reader Та фитнесээр хичээллэдэг бол creatine гэдэг нэрийг ядаж нэг удаа сонсож байсан байх. Гэхдээ creatine хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь яг юу хийдэг, яагаад үр дүнтэй гэдгийг сайн мэддэггүй. Нөгөө талд нь: “Бөөр муутгадаг.” “Бие хөөдөг.” “Үс унагадаг.” “Steroid-той адилхан.” гэх мэт зүйлсээс болоод хэрэглэхээс айдаг хүмүүс ч олон. Тэгвэл creatine гэж яг юу вэ, бидний биед юу хийдэг вэ? Эхлээд ATP гэж юу болохыг маш энгийнээр ойлгоё. Таны булчин хөдөлж, хүч гаргахын тулд...

Сайн байна уу, Reader, Фитнес уг нь тийм ч хэцүү биш — хэрвээ та яг юу хийх ёстойгоо мэддэг бол. Хоёр хүн яг нэг өдөр фитнесээр хичээллэж эхэллээ гэж бодъё. Хоёулаа 2 жилийн турш тогтмол фитнест явна. Гэхдээ 2 жилийн дараа нэг нь маш сайн үр дүн гаргасан байхад, нөгөө нь эхэлсэн үеэсээ бараг өөрчлөгдөөгүй байх боломжтой. Ялгаа нь заавал хичээл зүтгэлдээ байдаггүй. Ихэнхдээ мэдлэгийн ялгаа байдаг. Ямар дасгал хийх вэ гэдгээс илүү — яагаад тэр дасгалыг хийж байгаа, хэрхэн зөв хийх, хэзээ...