Фитнес уг нь тийм ч хэцүү биш


Сайн байна уу, Reader,

Фитнес уг нь тийм ч хэцүү биш — хэрвээ та яг юу хийх ёстойгоо мэддэг бол.

Хоёр хүн яг нэг өдөр фитнесээр хичээллэж эхэллээ гэж бодъё.

Хоёулаа 2 жилийн турш тогтмол фитнест явна.

Гэхдээ 2 жилийн дараа нэг нь маш сайн үр дүн гаргасан байхад, нөгөө нь эхэлсэн үеэсээ бараг өөрчлөгдөөгүй байх боломжтой.

Ялгаа нь заавал хичээл зүтгэлдээ байдаггүй.

Ихэнхдээ мэдлэгийн ялгаа байдаг.

Ямар дасгал хийх вэ гэдгээс илүү — яагаад тэр дасгалыг хийж байгаа, хэрхэн зөв хийх, хэзээ ачааллаа нэмэх, хэр их идэх, хэр их уураг авах, хэзээ амрах гээд жижиг зүйлс нийлээд урт хугацаанд маш том ялгаа гаргадаг.

Би өөрөө ч анх фитнесээр хичээллэж эхлэхдээ үүнийг ойлгодоггүй байсан.

Эхний бараг 2 жил тогтмол хичээллэсэн ч миний хүсэж байсан хэмжээнд үр дүн гараагүй.

Харин сүүлд ойлгосон зүйл маань — надад илүү их хичээх хэрэгтэй байгаагүй.

Юу хийж байгаагаа ойлгож, мэддэг зүйлээ хэрхэн зөв хэрэгжүүлэхээ сурах хэрэгтэй байсан.

Заримдаа бидэнд зөв чиглэл рүү оруулаад өгөх тэр жижигхэн түлхэц л хэрэгтэй байдаг. Тэр нь хэдэн сар, бүр хэдэн жилийн турш буруу зүйл туршиж цаг алдахаас аварч чадна.

Яг энэ мэдлэгийн зөрүүг нөхөхийн тулд би Fit Nomads-ийг бүтээсэн.

Fit Nomads-д нэгдсэнээр та:

  • Фитнесийн суурь ойлголтуудаас эхлээд илүү нарийн сэдвүүдийг задалсан 50+ видео хичээл
  • Бэлтгэл, хооллолт, өөх хасалт, булчин өсөлт, амралт, сэтгэлзүй зэрэг үндсэн сэдвүүд
  • Долоо хоног бүрийн Group Coaching Call
  • Өөрийн нөхцөл байдал, зорилготой холбоотой асуултаа надаас чатаар шууд асууж зөвлөгөө авах боломж
  • Шууд татаж аваад ашиглах бэлтгэл болон хооллолтын материалууд

гээд фитнесээ зүгээр нэг таамгаар биш, ойлгож хийж сурахад хэрэгтэй бүх зүйлээ нэг дороос авах боломжтой.

Хэрвээ Fit Nomads-ийг сонирхож байгаа бол доорх линкээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл болон танилцуулга видеог үзээрэй.

👉 https://www.skool.com/fit-nomads-3576/about​

Магадгүй танд илүү их хичээх биш, зүгээр л зөв чиглэл хэрэгтэй байгаа байх.

Дотор уулзацгаая.

Dean Myagmarsuren
​Fit Nomads

Шинжлэх ухаанд суурилсан энгийн фитнес

Фитнесстэй холбоотой бүх хэрэгтэй мэдээллийг нэг дороос! 💪 Булчин нэмэх, өөх хасах, бэлтгэл, хооллолт, нэмэлт тэжээл болон эрүүл амьдралын хэв маягийн талаар шинжлэх ухаанд суурилсан, энгийн ойлгомжтой зөвлөгөөг имэйлээрээ тогтмол аваарай.

Read more from Шинжлэх ухаанд суурилсан энгийн фитнес

Сайн байна уу, Reader! Өнөөдөр Тантай креатины талаар хүмүүсийн хамгийн их асуудаг нэг асуултыг ярилцъя. Өөх хасаж байгаа үед Креатин хэрэглэх хэрэгтэй юу? Ихэнх хүмүүс креатиныг булчин нэмэх, хүчтэй болох, булчингаа илүү том харагдуулах зорилгоор хэрэглэдэг нэмэлт тэжээл гэдгээр нь мэддэг. Тийм ч учраас өөх хасаж байгаа хүмүүс креатин хэрэглэхээс зайлсхийх нь бий. Яагаад гэвэл креатин жин нэмэгдүүлдэг шүү дээ. Гэхдээ энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. 💧 1. Креатин жин нэмэгдүүлдэг ч энэ...

Сайн байна уу, Reader! Фитнест очоод хүнд бэлтгэл хийж, хөлсөө гаргаж, булчингаа ядраах нь мэдээж чухал. Гэхдээ хүнд бэлтгэл хийж байна гэдэг нь заавал ахиц гаргаж байна гэсэн үг биш. Та долоо хоног бүр фитнест 4–5 удаа явдаг байж болно. Гэхдээ хэдэн сарын дараа хүч, булчингийн өсөлт тань бараг өөрчлөгдөөгүй байх тохиолдол бий. Яагаад? Учир нь олон хүн фитнест очоод тухайн өдөр ямар дасгал хийхээ шийдэж, санаж байгаа жингээрээ хэдэн давталт хийгээд л гардаг. Өмнөх долоо хоногт хэдэн кг...

Сайн байна уу, Reader! Ихэнх хүмүүс фитнесээр хичээллэж, биеийн галбираа өөрчлөхийн тулд илүү их мотиваци хэрэгтэй гэж боддог. “Нэг л сайн мотивацитай болчихвол бэлтгэлээ тогтмол хийж, хооллолтоо цэгцлээд, энэ удаа үр дүнд хүрнэ дээ.” Гэвч мотиваци бол түр зуурын мэдрэмж. Эхний 1–2 долоо хоног бүх зүйл сайхан явна. Харин хэсэг хугацааны дараа тэр хүсэл эрмэлзэл аажмаар буурдаг. Тэгээд бидэнд нэг түгээмэл зөвлөгөө өгдөг: “Мотиваци хэрэггүй. Чамд сахилга бат хэрэгтэй.” Мэдээж сахилга бат чухал....