Мотиваци ч биш, сахилга бат ч биш. Тэгвэл юу вэ?


Сайн байна уу, Reader!

Ихэнх хүмүүс фитнесээр хичээллэж, биеийн галбираа өөрчлөхийн тулд илүү их мотиваци хэрэгтэй гэж боддог.

“Нэг л сайн мотивацитай болчихвол бэлтгэлээ тогтмол хийж, хооллолтоо цэгцлээд, энэ удаа үр дүнд хүрнэ дээ.”

Гэвч мотиваци бол түр зуурын мэдрэмж.

Эхний 1–2 долоо хоног бүх зүйл сайхан явна. Харин хэсэг хугацааны дараа тэр хүсэл эрмэлзэл аажмаар буурдаг.

Тэгээд бидэнд нэг түгээмэл зөвлөгөө өгдөг:

“Мотиваци хэрэггүй. Чамд сахилга бат хэрэгтэй.”

Мэдээж сахилга бат чухал. Гэхдээ ажил ихтэй, ядарсан, стресстэй үед өөрийгөө байнга хүчилж, сахилга баттай байх амаргүй.

Тэгвэл шийдэл нь юу вэ?

💡 Мотиваци ч биш, сахилга бат ч биш. Харин СИСТЕМ.

Үүнийг ойлгохын тулд цэргийн байгууллагыг жишээ болгон авч үзье.

Цэргийн орчинд бүх зүйл тодорхой дүрэм, хуваарь, зохион байгуулалт, системийн дагуу явагддаг.

Цэргүүд өглөө бүр мотиваци төрөхийг хүлээж, өнөөдөр юу хийхээ шинээр шийддэггүй.

Харин хэзээ, юу хийх, хэрхэн хийх нь аль хэдийн тодорхой байдаг учраас тухайн өдрийн хүсэл, мотивациас үл хамааран хийх ёстой зүйлээ хийдэг.

Фитнес ч яг үүнтэй адил.

Өдөр бүр мотиваци хайхын оронд өөрт тохирсон тодорхой системтэй болчихвол түүнийгээ дагаж, тогтвортой үргэлжлүүлэх нь хамаагүй амар болдог.

🏋️ Тэгвэл фитнесийн сайн систем гэж юу вэ?

1. Бэлтгэл: Өнөөдөр ямар дасгал хийх, хэдэн сет, хэдэн давталт гүйцэтгэх, дараагийн удаа хэрхэн ахиулахаа мэддэг байх.

2. Хооллолт: Өдөрт ойролцоогоор хэдэн калори, хэдэн грамм уураг хэрэгтэйгээ мэдэж, өөрт тохирсон энгийн хоолны сонголттой байх.

3. Ахиц: Ашигласан жин, давталт, биеийн жин болон хэмжээсээ тэмдэглэж, үр дүнгээ хянадаг байх.

4. Амралт: Бэлтгэлээс гадна унталт, амралтын өдрүүдээ төлөвлөж, биедээ дасан зохицох боломж олгох.

Ингэснээр өдөр бүр “Өнөөдөр юу хийх билээ? Би зөв хийж байгаа болов уу?” гэж эргэлзэхийн оронд төлөвлөгөөгөө нээгээд, хийх ёстой зүйлээ хийнэ.

🔁 Эхэндээ хэцүү, харин яваандаа дадал болдог

Анхлан эхэлж байгаа хүмүүст эхний хэдэн долоо хоног амаргүй байж болно.

Гэхдээ нэг төлөвлөгөөг тогтмол дагаж, давтах тусам аажмаар өдөр тутмын амьдралын тань нэг хэсэг болж эхэлнэ.

Өмнө нь бэлтгэлдээ явахын тулд өөрийгөө хүчилдэг байсан бол яваандаа бэлтгэлдээ явах нь энгийн хэвшил болно.

Хамгийн чухал нь мотиваци байхгүй өдөр ч гэсэн төлөвлөгөөгөө дагаж чаддаг болох.

🎯 Энэ долоо хоногт хэрэгжүүлээд үзээрэй

Бүх зүйлээ нэг дор өөрчлөх гэж оролдох хэрэггүй.

Эхлээд дараах 3 зүйлийг тодорхой болгоорой.

  • Бэлтгэл: Энэ долоо хоногт яг ямар өдрүүдэд бэлтгэл хийхээ товло.
  • Хооллолт: Өдөр бүр уургийн хэрэгцээгээ хангах эсвэл идсэн хоолоо тэмдэглэх нэг зорилго сонго.
  • Ахиц: Бэлтгэл бүрийн дараа ашигласан жин, давталтаа тэмдэглэ.

Эдгээрийг хэдэн долоо хоног тогтвортой хэрэгжүүлээд үзээрэй.

Төгс төлөвлөгөө хайхаас илүү хэрэгжүүлж чаддаг энгийн төлөвлөгөөтэй байх нь чухал.


💪 Яг энэ зорилгоор Fit Nomads-ийг бүтээсэн

Фитнесийн талаар интернэтээр дүүрэн хоорондоо зөрчилдсөн мэдээлэл, бэлтгэлийн хөтөлбөр, хоолны дэглэмүүд бий.

Аль нь зөв болохыг хайж, байнга шинэ арга туршиж цаг алдахын оронд юу хийх, яагаад хийх, хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгодог байх нь чухал.

Тиймээс би Монголчуудад зориулсан, шинжлэх ухааны судалгаанд суурилсан Fit Nomads сургалт, зөвлөгөө, хамт олныг бүтээсэн.

Fit Nomads-д нэгдсэнээр та:

📚 50+ видео хичээл — Бэлтгэл, хооллолт, өөх хасалт, булчин өсөлт, амралт, нэмэлт тэжээл зэрэг сэдвүүдийг Монгол хэл дээр суралцана.

🏋️ Бэлэн бэлтгэлийн хөтөлбөрүүд — Өөрийн түвшин, боломжид тохируулан ашиглах хөтөлбөрүүд.

🥗 Хооллолтын гарын авлага, хэрэгслүүд — Калори тооцоолуур, Монгол хэл дээрх калори тэмдэглэгч болон бусад хэрэгтэй материалууд.

🎥 Долоо хоног бүрийн групп уулзалт — Зорилго, ахиц, тулгарч буй асуудлаа ярилцаж, зөвлөгөө авах боломж.

💬 Надаас шууд зөвлөгөө авах боломж — Өөрийн зорилго, нөхцөл байдалд тохирсон асуултаа чатаар асуух боломжтой.

Танд илүү их мотиваци биш, тодорхой төлөвлөгөө, зөв мэдлэг, дэмжлэг хэрэгтэй байж болох юм.

👉

Удахгүй дахин хэрэгтэй мэдээлэлтэй уулзацгаая! 💪

Dean

P.S. Фитнесийн зорилгодоо хүрэхэд тань одоогоор юу хамгийн их саад болж байна вэ? Энэ имэйлд шууд хариулаад хэлээрэй. Би өөрөө уншиж, боломжтой хэмжээнд зөвлөгөө өгөх болно.

Шинжлэх ухаанд суурилсан энгийн фитнес

Фитнесстэй холбоотой бүх хэрэгтэй мэдээллийг нэг дороос! 💪 Булчин нэмэх, өөх хасах, бэлтгэл, хооллолт, нэмэлт тэжээл болон эрүүл амьдралын хэв маягийн талаар шинжлэх ухаанд суурилсан, энгийн ойлгомжтой зөвлөгөөг имэйлээрээ тогтмол аваарай.

Read more from Шинжлэх ухаанд суурилсан энгийн фитнес

Сайн байна уу, Reader! Өнөөдөр Тантай креатины талаар хүмүүсийн хамгийн их асуудаг нэг асуултыг ярилцъя. Өөх хасаж байгаа үед Креатин хэрэглэх хэрэгтэй юу? Ихэнх хүмүүс креатиныг булчин нэмэх, хүчтэй болох, булчингаа илүү том харагдуулах зорилгоор хэрэглэдэг нэмэлт тэжээл гэдгээр нь мэддэг. Тийм ч учраас өөх хасаж байгаа хүмүүс креатин хэрэглэхээс зайлсхийх нь бий. Яагаад гэвэл креатин жин нэмэгдүүлдэг шүү дээ. Гэхдээ энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. 💧 1. Креатин жин нэмэгдүүлдэг ч энэ...

Сайн байна уу, Reader! Фитнест очоод хүнд бэлтгэл хийж, хөлсөө гаргаж, булчингаа ядраах нь мэдээж чухал. Гэхдээ хүнд бэлтгэл хийж байна гэдэг нь заавал ахиц гаргаж байна гэсэн үг биш. Та долоо хоног бүр фитнест 4–5 удаа явдаг байж болно. Гэхдээ хэдэн сарын дараа хүч, булчингийн өсөлт тань бараг өөрчлөгдөөгүй байх тохиолдол бий. Яагаад? Учир нь олон хүн фитнест очоод тухайн өдөр ямар дасгал хийхээ шийдэж, санаж байгаа жингээрээ хэдэн давталт хийгээд л гардаг. Өмнөх долоо хоногт хэдэн кг...

Сайн байна уу, Reader! Фитнесээр хичээллэж эхлэхэд хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаануудын нэг бол: “Илүү их бэлтгэл хийх тусам илүү хурдан үр дүн гарна” гэж бодох. Тэгээд 7 хоногт 6–7 удаа фитнес орно. Нэг орохоороо 2 цаг бэлтгэл хийнэ. Нэг дасгалаас 4–5 сет, 15–20 давталт хийнэ. Дасгал их байх тусам, хөлс их гарах тусам, бие их ядрах тусам сайн бэлтгэл хийлээ гэж бодно. Гэхдээ булчин өсгөхөд их хийхээс илүү зөв хэмжээгээр, чанартай хийх нь чухал. Бэлтгэл бол булчин өсөх дохиог өгдөг...