|
Сайн байна уу, Reader Та фитнесээр хичээллэдэг бол creatine гэдэг нэрийг ядаж нэг удаа сонсож байсан байх. Гэхдээ creatine хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь яг юу хийдэг, яагаад үр дүнтэй гэдгийг сайн мэддэггүй. Нөгөө талд нь: “Бөөр муутгадаг.” “Бие хөөдөг.” “Үс унагадаг.” “Steroid-той адилхан.” гэх мэт зүйлсээс болоод хэрэглэхээс айдаг хүмүүс ч олон. Тэгвэл creatine гэж яг юу вэ, бидний биед юу хийдэг вэ? Эхлээд ATP гэж юу болохыг маш энгийнээр ойлгоё. Таны булчин хөдөлж, хүч гаргахын тулд энерги хэрэгтэй. Тэр энергийг шууд өгдөг зүйлийг ATP гэж нэрлэдэг. ATP-ийг утасны battery гэж төсөөлж болно. 🔋 Та хүнд жин өргөх, спринт хийх зэрэг богино хугацаанд өндөр хүч гаргах үед энэ энергийг маш хурдан ашигладаг. Гэхдээ бидний биед шууд ашиглах боломжтой ATP маш бага хэмжээгээр хадгалагддаг учраас хэдхэн секундын дотор багасаж эхэлнэ. Эндээс creatine-ийн үүрэг гарч ирдэг. Таны булчин creatine-ийг phosphocreatine хэлбэрээр хадгалдаг. Үүний гол үүрэг нь ашиглагдсан ATP буюу таны “battery”-г илүү хурдан дахин цэнэглэхэд туслах. Өөрөөр хэлбэл: 🔋 ATP = булчингийн шууд ашиглах энерги ⚡ Creatine = тэр энергийг хурдан нөхөхөд тусална Ингэснээр хүнд, өндөр эрчимтэй бэлтгэлийн үед ядрахаасаа өмнө бага зэрэг илүү ажил хийх боломжтой болдог. Жишээ нь өмнө нь тодорхой жингээр 8 давталт хийдэг байсан бол цаг хугацааны явцад 9 дэх давталтаа хийх боломж нэмэгдэж болно. Нэг удаагийн бэлтгэл дээр энэ нь тийм ч том ялгаа шиг сонсогдохгүй. Гэхдээ долоо хоног, сар, жилээр нь бодвол тэр жижиг ялгаанууд хуримтлагдана. Илүү чанартай давталт → илүү их бэлтгэлийн ачаалал → progressive overload → булчин, хүч чадлын илүү сайн ахиц. Тиймээс creatine өөрөө ид шидээр булчин ургуулдаг зүйл биш. Харин илүү чанартай бэлтгэл хийх боломжийг нэмэгдүүлснээр урт хугацаандаа булчин болон хүч чадлын ахицад тусалдаг. Creatine-ийн талаар бас мэдэхэд хэрэгтэй хэдэн зүйл:
Зах зээл дээр хэдэн зуун төрлийн нэмэлт тэжээл байдаг ч бодитоор үр дүн нь сайн судлагдсан бүтээгдэхүүн харьцангуй цөөхөн. Creatine monohydrate бол тэдгээрийн нэг. Хэрэв танд ийм мэдээлэл хэрэгтэй байдаг бол Fit Nomads дотор бид зөвхөн нэг нэмэлт тэжээлийн талаар биш, фитнесийг бүхэлд нь ойлгож сурахад анхаардаг. Бэлтгэлээ хэрхэн зөв хийх, булчин яагаад өсдөг, өөх хэрхэн хасагддаг, калори болон уураг хэрхэн ажилладаг, нөхөн сэргээлт, сэтгэлзүй, нэмэлт тэжээл гээд бүгдийг Монгол хэлээр, энгийн ойлгомжтой байдлаар заасан. Мөн аль нэмэлт тэжээл үнэхээр хэрэгтэй, аль нь зүгээр л маркетинг вэ гэдгийг ч тусад нь үзнэ. 👉 [Fit Nomads-ийн талаар эндээс дэлгэрэнгүй үзэх] Удахгүй дахин хэрэгтэй мэдээлэлтэй уулзъя. 💪 Dean Fit Nomads |
Фитнесстэй холбоотой бүх хэрэгтэй мэдээллийг нэг дороос! 💪 Булчин нэмэх, өөх хасах, бэлтгэл, хооллолт, нэмэлт тэжээл болон эрүүл амьдралын хэв маягийн талаар шинжлэх ухаанд суурилсан, энгийн ойлгомжтой зөвлөгөөг имэйлээрээ тогтмол аваарай.
Сайн байна уу, Reader! Өнөөдөр Тантай креатины талаар хүмүүсийн хамгийн их асуудаг нэг асуултыг ярилцъя. Өөх хасаж байгаа үед Креатин хэрэглэх хэрэгтэй юу? Ихэнх хүмүүс креатиныг булчин нэмэх, хүчтэй болох, булчингаа илүү том харагдуулах зорилгоор хэрэглэдэг нэмэлт тэжээл гэдгээр нь мэддэг. Тийм ч учраас өөх хасаж байгаа хүмүүс креатин хэрэглэхээс зайлсхийх нь бий. Яагаад гэвэл креатин жин нэмэгдүүлдэг шүү дээ. Гэхдээ энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. 💧 1. Креатин жин нэмэгдүүлдэг ч энэ...
Сайн байна уу, Reader! Фитнест очоод хүнд бэлтгэл хийж, хөлсөө гаргаж, булчингаа ядраах нь мэдээж чухал. Гэхдээ хүнд бэлтгэл хийж байна гэдэг нь заавал ахиц гаргаж байна гэсэн үг биш. Та долоо хоног бүр фитнест 4–5 удаа явдаг байж болно. Гэхдээ хэдэн сарын дараа хүч, булчингийн өсөлт тань бараг өөрчлөгдөөгүй байх тохиолдол бий. Яагаад? Учир нь олон хүн фитнест очоод тухайн өдөр ямар дасгал хийхээ шийдэж, санаж байгаа жингээрээ хэдэн давталт хийгээд л гардаг. Өмнөх долоо хоногт хэдэн кг...
Сайн байна уу, Reader! Ихэнх хүмүүс фитнесээр хичээллэж, биеийн галбираа өөрчлөхийн тулд илүү их мотиваци хэрэгтэй гэж боддог. “Нэг л сайн мотивацитай болчихвол бэлтгэлээ тогтмол хийж, хооллолтоо цэгцлээд, энэ удаа үр дүнд хүрнэ дээ.” Гэвч мотиваци бол түр зуурын мэдрэмж. Эхний 1–2 долоо хоног бүх зүйл сайхан явна. Харин хэсэг хугацааны дараа тэр хүсэл эрмэлзэл аажмаар буурдаг. Тэгээд бидэнд нэг түгээмэл зөвлөгөө өгдөг: “Мотиваци хэрэггүй. Чамд сахилга бат хэрэгтэй.” Мэдээж сахилга бат чухал....